Эрүүл Зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөр нь бага, дунд орлоготой хот суурин газруудад артерийн даралт ихдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх, уг өвчний хяналтыг сайжруулах зорилготой олон улсын хөтөлбөр юм.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, Оном сантай хамтран өрхийн эрүүл мэндийн түвшинд цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг хөтөлбөрийн дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны түвшинд цусны даралт ихдэх үеийн тусламж, үйлчилгээг чанаржуулахад чиглэсэн сургалтуудыг амжилттай зохион байгуулан 25 өрхийг жишиг болгон ажиллаж байна.
Мөн энэ дагуу сонгогдсон өрхийн эрүүл мэндийн 25 төвийн дарга нарт Манлайлал, өрхийн эрүүл төвийн үйл ажиллагааг сайжруулах, хянах сургалтыг явууллаа. Энэ сургалтын үр дүнд зүрх судасны өвчлөлд нөлөөлөх гол эрсдэлт хүчин зүйлсийн эсрэг анхаарал хандуулахдаа зөвхөн эрүүл мэндийн системийн чадавхийг бэхжүүлэх төдийгүй, төр олон нийтийн байгууллага, хувийн хэвшил болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үр нөлөө үзүүлэх юм.
Эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх Хөтөлбөрийн зорилгын хүрээнд 25 загвар өрхийн эрүүл мэндийн төвийн, 250 эмч, сувилагчдын дунд, “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт үе шаттай сургалтууд, 25 төвийн дарга нарт Манлайлал, өрхийн эрүүл төвийн үйл ажиллагааг сайжруулах, хянах сургалтыг амжилттай зохион байгуулан явуулсан.
Тэгвэл энэ удаад 6 дүүргийн сонгогдсон 25 өрхийн сувилахуйн албаны дарга, өрхийн менежер, чанарын менежерүүдэд нитй 18 хүнд “Цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний менежментийг хэрхэн зохион байгуулах талаар арга зүйн зөвлөмж өгөх” сургалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн “Цусны даралт ихдэлтийн менежментийг сайжруулахад дэмжлэгт хяналт хийх нь” сэдэвт сургалтыг зургаан дүүргийн эрүүл мэндийн төвийн чанар болон өрхийн менежер, сувилахуйн албаны дарга нарт зориулан зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.
Тус сургалтыг АШУИС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхмийн эрхлэгч Д.Мягмарцэрэн, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн эрхлэгч Б.Бурмаа нар тус тус удирдан явуулсан бол, сургалтын зохион байгуулагчаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т. Хулан, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлэгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Ганцэцэг нар ажиллаа.

