МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

“Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” судалгааны ажлыг амжилттай явууллаа.

Монгол улсад зүрх судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүлэд  буурахгүй,  нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал юм. Тодруулбал 100.000 хүн амд ноогдох зүрх судасны өвчний нас баралтаар манай улс дэлхийд Афганистан улсын дараа 2 дугаарт бичигдсэн. (Global burden of disease, 2013)

2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний хэмжээний судалгаанд  15-64 насны хүн амын дунд  цусны даралт ихсэлтийн тархалт хүн амын 30-аад хувийг эзэлж байна. Даралт ихсэлттэй хүн амын 20,7 хувь нь эм хэрэглэдэг боловч ердөө 7 хувь даралтаа хэвийн түвшинд барьж чаддаг гэсэн үр дүн гарсан. Иймд Оном сан, Швейцарь Улсын Новартис сантай хамтран нийслэлийн иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн томоохон ажлын нэг бол “Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалт болон мэдлэг хандлага, дадлыг тодорхойлох” суурь судалгааг  Эрүүүл Мэндийн Яамны Анагаах Ухааын Ёсзүйн хорооны зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Швейцарын Новартис сан хамтран явууллаа.

Судалгаа нь 2 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хотын 50 өрхийн эрүүл мэндийн төийн 20-иос насны 4600 иргэд хамрагдсан юм.

Цусны даралт ихсэлт тархийг өвчлүүлдэг
Артерийн судас өвчлөх шалтгаан
Menu