Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвийн 1000 гаруй эмч сувилагчийг цусны даралт ихсэлтийн оношлогоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн талаарх цогц сургалтад хамруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэхүү сургалтыг тусгайлан бэлдсэн сургагч багш нар чиглүүлэн явуулах бөгөөд “Цусны даралт ихсэх өвчний менежментийн орчин үеийн чиг хандлага” сургагч багш бэлгэх сургалтыг явуулахаар хөтөлбөрийн зөвлөх Канад улсын төрийн шагналт эрдэмтэн, Калгарийн их сургуулийн профессор Норман Камбелл, АНУ-н Зүрхний Холбооны олон улсын эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч, профессор Катрин A. Taуберт нар ирээд байна.
Энэ үеэр Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн багийнхан цусны даралт ихсэх ѳвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд цаашид хамтран хийх ажлын талаар Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатартай уулзаж ярилцлаа.
Уулзалтанд:
Канад улсын төрийн шагналт эрдэмтэн, Калгарийн их сургуулийн профессор Норман Камбелл, (Канад улсын иргэн)
АНУ-ын Зүрхний Холбооны олон улсын эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч, профессор Катрин A. Taуберт (Швейцар улсын иргэн)
Оном сангийн Гүйцэтгэх захирал Анагаах ухааны доктор Дашдоржийн Наранжаргал
Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн С. Дулмаа
Оном сангийн Олон нийттэй харилцах албаны дарга Э. Эрдэнэбилэг нар оролцсон юм.







