Эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 6 сард 25 загвар өрхийн эрүүл мэндийн төвийн, 250 эмч, сувилагчдын дунд, “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт сургалтуудыг үе шаттайгаар явуулсан билээ.
Цаашлаад бид нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвийн 1000 гаруй эмч сувилагчийг “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт сургалтанд хамруулах ажил эхлээд байна.
Сургалтанд нийслэлийн бүх эрүүл мэндийн төвийн эмч сувилагдчыг хамруулах бөгөөд дүүрэгчилсэн байдлаар хийгдэхээр сургалтын хувиар гараад байгаа юм.
Хувиарын дагуу эхний сургалт 2018 оны 5 сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сургалтын байранд 2 ээлжээр явагдлаа.
3 үе шаттай явагдах уг сургалтын эхний үе шат болох “Артерийн даралт ихдэлтийн тархалт, оношлогоо” сэдэвт 4 цагийн сургалтанд Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн 130 аад эмч, сувилагч хамрагдахаас эхний өдрийн сургалтанд Цэнгэлжаргалхайрхан ӨЭМТ, Нандинхүсэл ӨЭМТ, Энэрэнгүйсэтгэл ӨЭМТ, Мэнд Арвижих ӨЭМТ, Үйлснэгтэн ӨЭМТ, Мөнх-Үйлстэн ӨЭМТ, Ижилсанаа ӨЭМТ, Чмнхүслэн ӨЭМТ, Тэгш-Өлзий ӨЭМТ, Ундрах-Ирээдүй ӨЭМТөвүүдээс өглөөний ээлжинд 20 эмч, өдрийн ээлжинд 20 сувилагч нийт 40 хүн хамрагдлаа.
Сургагч багшаар АШУИС-н дотрын тэнхмийн багш Ө. Чингэрэл, УКНЭ-н дотоод шүүрлийн эмч Я. Оюунчимэг, Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн удирдагч Т. Хулан нар, сургалтын зохицуулагч багшаар ЧДЭМТ-н өрхийн менежер Т. Нямжав, Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн менежер С. Дулмаа, И. Асенгүль нар ажиллав.
Сургалт 2018 оны 5 сарын 7, 8, 9, 10-ны өдрүүдэд 2 ээлжээр явагдсанаар дүүргийн ӨЭМТ-н бүх эмч, сувилагчид сургалтын эхний үе шатанд хамрагдаж дуусах юм.






