МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг чадваржуулах сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч сувилагчдыг чадваржуулах “Артерийн даралт ихдэлтийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

Өнөөдрийн сургалтанд Чингэлтэй дүүргийн Цэнгэлжаргалхайрхан ӨЭМТ, Нандинхүсэл ӨЭМТ, Энэрэнгүйсэтгэл ӨЭМТ, Мэнд Арвижих ӨЭМТ, Үйлснэгтэн ӨЭМТ, Мөнх-Үйлстэн ӨЭМТ, Ижилсанаа ӨЭМТ, Чинхүслэн ӨЭМТ, Мөнхбаясгалагт ӨЭМТ, Тэгш-Өлзий ӨЭМТ, Ундрах-Ирээдүй ӨЭМТөвүүдээс өглөөний сургалтанд 21 сувилагч 2 эмч, өдрийн ээлжинд 19 эмч хамрагдлаа. Энэхүү сургалт цахим орчинд суурилсан сургалтын шинэлэг аргуудыг ашигласанаараа онцлог юм. Сургалтын өмнө ба дараах асуумжыг цахим орчинд явуулах бөгөөд мөн эмч сувилагчдын мэдлэг чадварыг үнэлэх kahoot,it хэмээх тоглоомон сургалтын аргыг хэрэглэж хичээл үр дүнтэй, амжилттай явагдлаа.

Сургалтын сургагч багшаар УКНЭ-н дотоод шүүрлийн эмч Я. Оюунчимэг, ЧДЭМТ-н өрхийн менежер Л. Нямжав нар ажилласан бол сургалтын зохицуулагч багшаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн менежер С. Дулмаа, И. Асенгүль, ЧДЭМТ-н сургалтын аргазүйч Л. Чулуунцэцэг нар ажиллалаа. 

Нийслэлийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдыг чадваржуулах сургалт
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг чадваржуулах дүүрэгчилсэн сургалтанд Баянзүрх дүүргийн эмч, сувилагчид хамрагдаж эхэллээ.
Menu