Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй нийслэлийн бүх эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдыг чадваржуулах сургалт дүрэгчилсэн хэлбэрээр явагдаж байгаа.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн дүүргийн салбар амбултори 1-р төвийн байранд “Артерийн даралт ихдэлтийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалт 2 өдрөө явагдаж байна. Сургалтын өглөөний ээлжинд Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, Миний зөвлөгч ӨЭМТ, Цэн-Оюу ӨЭМТ, Сугар-Энх ӨЭМТ, Өнөр-Энхмэнд ӨЭМТ, Хонхор ӨЭМТ, Орхонтүшээ ӨЭМТ, Насан-Урт ӨЭМТ, Оцелосэргэлэн ӨЭМТөвүүдээс нийт 11 эмч, 7 сувилагч хамрагдлаа.
Сургалтыг сургагч багшаар АШИУИС-н дотрын 1-р тэнхмийн багш Отгонбат удирдан явуулсан бол зохицуулагч багшаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн менежер С. Дулмаа, И. Асенгүль нар ажиллаа.
Харин өдрийн ээлжний сургалтанд Нова ӨЭМТ, Тэгшдүүрэн хүслэн ӨЭМТ, Цэдэн-Эрдэнэ ӨЭМТ, Эрүүл өсөх ӨЭМТ, Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, Ерөөлбуян Оршихуй ӨЭМТ, Оцело ӨЭМТ, Эрүүл Өрх ӨЭМТ, Андсайхан ӨЭМТ, Цэц-Оюу ӨЭМТөвүүдээс нийт 19 эмч, 3 сувилагч хамрагдлаа.
Сургалтын сургагч багшаар АШУИС-н дотрын 1-р тэнхмийн багш Бат-Эрдэнэ удирдан явуулж зохицуулагч багшаар Эрүүлзүрх Эрүүл Улаанбаатар төслийн менежер С. Дулмаа, И. Асенгүль, Баязүрх дүүргийн Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ариунцэцэг нар ажилллаа.
Сургалтаар сургалтын өмнө ба дараах асуумжыг цахим орчинд явуулсан бөгөөд мөн эмч сувилагчдын мэдлэг чадварыг үнэлэх kahoot,it хэмээх тоглоомон сургалтын аргыг хэрэглэж хичээлийг үр дүнтэй, амжилттай явагдаж дууслаа.


