Зүрхний хэм алдалтМэдээ

Зүрхний хэм алдагдлын шалтгаантай тархины судасны шигдээсээр яагаад эмэгтэйчүүд илүү өртдөг вэ?

Зүрхний хэм алдагдлын шалтгаантай тархинд цус харвах өвчин харвалтын ихэнх хувийг эзэлж байна. зүрхний хэм алдагдал гэдэг нь зүрхний эс/кардиомиоцит/ цагаасаа өмнө сэрэл үүсгэж агших байдлыг хэлдэг. Зүрхний хөндий, хавхлаганд хуралдсан тромбо, эмболи нь хэм алдагдалтын үед ховхорч их эргэлтээр дамжиж тархины судсанд бөглөж ,тархины судасны шигдээс өвчинг үүсгэдэг.

Энэ зүрхний хэм алдагдалтын шалтгаант тархины судасны шигдээс өвчнөөр эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд их  өртдөг.Гунма их сургууль , Австрали-ийн Тасмания их сургуультай хамтарсан судалгаагаар яагаад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс илүү байгаа талаарх ойлголтыг тодорхой болгосон.

Pubmed сэтгүүлийн 9сарын 12 дугаарт нийтлэгдсэн.  http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/27729360

Энэ удаагийн хамтарсан  судалгаагаар тосгуурын фибриляцтай 414 хүн /эр 258 хүн, эм-156 хүн/ судалгаанд хамрагдсан.

Зүрхний эхо-ны үзүүлэлт, зүүн тосгуурын  үйл ажиллагааг, тархины судасны шигдээсээр өвдөх эрсдэл, дүгнэж өмнө нь туссан өвчлөлийн байдлыг дүгнэж үзээд тосгуурын фибриляц, тархины судасны шигдээсийн тусах эрсдлийг эмэгтэй, эрэгтэйд харьцуулж үзсэн.

Үүний үр дүнд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс илүү өндөр насладаг, зүүн тосгуурын томрол нь илүү  байдаг байна.

Доорхи графикт харуулсаны дагуу  эмэгтэйчүүдэд тархины судасны шигдээсийн эрсдэл нь нэмэгдвэл нэмэгдэх тусам зүүн тосгуурын  үйл ажиллагаа  буурдаг болох нь тогтоогдсон

Зүүн тосгуурын  үйл ажиллагаа буурвал, тархины судасны шигдээс үүсгэдэг шалтгаан болох тромб, эмболи үүсэх нь амархан болдог. Гэж судалгааны баг үзэж байна. 

Тосгуурын фибриляц эмчилгээний гол асуудал бол тархины судасны шигдээсээс сэргийлэх явдал юм.

Тосгуурын фибриляцийн эмчилгээний удирдамжинд тархины судасны шигдээсийн эрсдэлт хүчин зүйлийн үнэлгээ, тархины судасны шигдээсийн урьчилан сэргийлэлт нь дурдагдсан байна. Тархины судасны шигдээсийн сэргийлэх эмчилгээнд цусны бүлэгнэлтийн эсрэг эмнүүд орсон бөгөөд ,тромбоцитын агергацийг бууруулж ,  цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй юм.

ЗҮРХНИЙ ХЭМ АЛДАГДЛЫН ЭМЧИЛГЭЭГ ШИНЭЭР НЭВТРҮҮЛЛЭЭ.
АУ-ны доктор, Ц.Намхайдорж иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө.
Menu