Дасгал хөдөлгөөнМэдээ

Эрүүл амьдралын зураглал-ГАЗРЫН ГОЛЬФ

Эрүүл амьдралын зураглал

Цусны даралтаас үүдэлтэй цус харвах, зүрхний шигдээс зэрэг өвчнөөс сэргийлэхэд эрүүл амьдралын нэг хэсэг болох дасгал хөдөлгөөний ач холбогдолыг ойлгуулах зорилгоор нэгэн шинэ спортын төрлийг танилцуулахаар бэлдлээ.

Ground golf буюу Газрын golf хэмээх энэхүү спорт нь анх 1982 онд Япон улсад үүссэн түүхтэй. Харин манай улсын хувьд 2007 онд орж ирсэнээр 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж тэмцээн уралдааныг албан ёсоор зохион байгуулж эхэлсэн юм.Харин энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улсад зохион байгуулахаар болж бэлтгэл ажилдаа оржээ. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндэд тустай төдийгүй тухайн хүний бие эрхтэн болон сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг төдийгүй зүрх судасны үйл ажиллгагааг дэмжиж өгсөнөөр даралт ихсэхээс сэргийлдэг юм. Ингээд өөрсдийн эрүүл мэнддээ анхаараад зогсохгүй олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарчээ.

Энэ спорт нь насны хязгааргүй тоглодог бөгөөд өнөөдрийн байдлаар 12 наснаас эхлэн 80 хүртэлх насны хүмүүс тоглож байна.

Энэ спортын онцлог нь тоглолтын туршид ойролцоогоор 2-3 цаг тасралтгүй алхах юм. Тэгвэл хүн алхалтыг өдөр тутамдаа хэвшүүлэн зөв хооллож, сэтгэл бүхимдлаа зөв удирдаж чадвал зүрхний судасны өвчнийг 90 хувь бууруулж, зүрхний шигдээс тусах эрсдлийг эрс багасгах боломжтой юм.

#BetterHeartsBetterCities #OnomFoundation

Б.Баярчимэг

 

Чингэлтэй дүүргийнн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд даралт хэмжих багажаа гардан авлаа
НОЙР ДУТМАГ БАЙХ НЬ ХАНИАД ТУСАХЫГ 4 ДАХИН НЭМЭГДҮҮЛДЭГ
Menu