ЗөвлөмжМэдээ

ИХ ХУРХИРАХ НЬ ОЙ УХААН МУУДАХ ЭМГЭГ ҮҮСГЭХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

УНТАХДАА ИХ ХУРХИРАХ НЬ НАСТАЙ ХҮМҮҮСТ ОЙ УХААН МУУДАХ (ДЕМЕНЦИ) ЭМГЭГ ҮҮСГЭХ ЭРСДЛИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ.

Сүүлийн үед энэ талаарх судалгаанууд нэлээд гарч эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа.

Ер нь хурхирах гэдэг юу юм бэ? 
Ямар нэг шалтгааны улмаас голдуу дээш харан унтах үед залгиур болон зөөлөн тагнай унжин амьсгалын замыг нарийсгах, амьсгалах үйл ажиллагаанд саад учруулдаг. Амьсгалын зам саадтай, гүйцэд амьсгалж чадахгүй болохоор нарийхан замаар амьсгалахдаа дуу гаргаж хурхиралтыг үүсгэдэг. Зарим тохиолдолд үе үе амьсгал тасалдах талтай.

УДААН ХУГАЦААГААР ОЛОН УДАА ХУРХИРАЛТ БОЛОХОД ТАРХИНЫ МЭДРЭЛИЙН ЭСҮҮД ИХЭЭР ҮХДЭГ.

Эцэстээ настай хүмүүст ой ухаан муудах эмгэг үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоогоод байна.

Эх сурвалж:

Pathologie Biologie, Volume 62, Issue 5, October 2014, Pages 233-240

Орчуулсан: АУ-ны доктор Дашдэмбэрэлийн Нарантуяа

Neurologist, Postdoctoral Research Fellow in Japan

,
Артерийн Гипертензийн менежментийн манлайллыг сайжруулах нь цуврал сургалт-Чингэлтэй
ТАРГАЛАЛТ БОЛОН СТРЕСС НЬ БИОЛОГИЙН ХУВЬД ХОЛБООТОЙ
Menu