Артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх, хянах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ, УУЛЗАЛТ”-г зохион байгууллаа.
Дэлхий даяар зүрх судасны өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна. Уг нас баралтын 75%-аас дээш хувь нь бага болон дундаж орлоготой оронд тохиолддог бөгөөд энэ нь бүх халдварт өвчнийг нийлүүлсэнээс ч их бөгөөд артерийн даралт ихдэлт нас баралтын гол шалтгаан болж байна. Судалгаагаар Монгол улсад хүн амын хагас нь өөрсдийгөө артерийн даралт ихдэлттэйг мэддэггүй гэж гарсан бөгөөд зөвхөн 10 хүн тутмын 1 нь өөрийн даралтыг хянадаг гэсэн үзүүлэлттэй байгаа юм.
Бусад орнуудтай харьцуулахад Монгол улсад архаг даралт ихдэлтийн тархалт харьцангүй өндөр байгаа юм. Швейцар улсын Новартис сан нь дэлхийн хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарт нь мэдэгдхүйц хувь нэмэр оруулдаг эрүүл мэндийн шинэлэг санаа, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага юм. Одоогоор Новартис сан нь Оном сан болон бусад байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтран төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаан дээр тулгуурлаж Монгол улсын Улаанбаатар хот дахь хүн амд тулгуурлан артерийн даралт ихдэлт өвчнийг бууруулах төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
2016 оны 10 сарын 27-ны өдөр артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх, хянах, урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх “ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ, УУЛЗАЛТ”-ыг анх удаа Туушин зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус уулзалт нь эрүүл мэндийн салбарынхны төлөөлөгчдийг өргөнөөр цуглуулан өнөөгийн Монгол улсад артерийн даралт ихдэх өвчнийг бууруулахад тулгамдаж буй асуудлуудыг бодитоор ярилцаж мөн уг асуудлын шийдлийг олох санал солилцох зорилготой уулзалт байв.
Эрүүл мэндийн яам, Нийгмийн Эрүүл Мэндийн хүрээлэн, Нийслэлийн Эрүүл Мэндийн газар, Улсын Төв 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, томоохон эмийн сангууд, эрүүл мэндийн даатгалын газрууд, эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид болон Өвчтөн Нийгмийн төлөөлөл оролцсон. Уузлалт өглөө 9 цагаас эхлэн оройн 5 цаг хүртэл үргэлжлсэн бөгөөд уулзалтаар олон асуудлууд яригдаж мөн зарим гарах гарц, шийдлийг хэлэлцсэн юм. Уг уулзалтын үр дүнд артерийн даралт ихдэлт нь шийдэхэд ярвигтэй асуудал, хамтын ажиллагаа, хүн бүрийн оролцоотойгоор үр дүнд хүрч энэ өвчнийг бууруулах шийдэлд хүрнэ гэдэгт санал бүгд санал нийллээ.






