МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Швейцарын Новартис сангийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчид “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцахаар ирлээ.

2017 оны 6 сарын 27- 29 ны өдрүүдэд Швейцарын Новартис сангийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчид “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцахаар Улаанбаатар хотноо айлчилан ирэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцарь улсын “Новартис” сангийн захирал Анн Аертсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Новартис”сангийн ТУЗ-ийн гишүүн Jürgen Brokatzky-Geiger, Новартис сангийн Дэлхийн эрүүл мэндийн төслийн дарга Bakhuti Shengelia, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар болон бусад албаныхан оролцлоо. Тэд дэлхийн 185 орноос 3 хотыг сонгон хэрэгжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөр, болон бусад төсөл хөтөлбөрийн талаар ярилцсан юм.

Улаанбаатар хотын иргэд дунд цусны даралт ихсэх өвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилго бүхий “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг “Оном” сан, Швейцарьулсын “Новартис” сантай хамтран хэрэгжүүлэх аж. Уулзалтын үеэр хотын дарга С.Батболд “Цусны даралт ихсэх өвчин нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг нэг болоод  байгаа. Нийслэлийн цусны даралт ихтэй хүн амын 30 хувь нь тухайн өвчнөө мэддэггүй, 39.9 хувь нь эмийн эмчилгээ авдаг, дөнгөж 10 хувь нь даралтаа хэвийн түвшинд хянадаг гэсэн дүн судалгаа гарсан байна. Иймд Улаанбаатар хотын иргэдэд цусны даралт ихсэх өвчний талаар мэдээлэл өгөх, уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах нэн шаардлагатай юм. Яг энэ цаг үед “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь маш их ач холбогдолтой ажил болж байна. Цаашид уг хөтөлбөрийг өргөн далайцтай хэрэгжүүлэхэд нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд хамтран ажиллахад бэлэн байгаа. “Эрүүл зүрх–Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн ажлын хэсгийн хамт олонд ажлын амжилт хүсье” хэмээн онцлолсон юм. “Новартис” сангийн хэрэгжүүлж буй уг хөтөлбөр Сенегал улсын Дакар хот, Бразил улсын Рио де Жанеро хотод мөн хэрэгжих юм. 

Таны хүүхэд тамхи татдаг уу?
Загвар 25 өрхийн эмч, сувилагчдыг чадваржуулах “Цусны даралт ихдэх өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах нь” сэдэвт цогц сургалт эхэллээ.
Menu