Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн багийнхан цусны даралт ихсэх ѳвчнийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилготой уг хөтөлбөрийн хүрээнд цаашид хамтран хийх ажлын талаар Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүн, Сангийн яамны сайд Ч. Хүрэлбаатартай уулзаж ярилцлаа.
Уулзалтанд:
Канад улсын төрийн шагналт эрдэмтэн, Калгарийн их сургуулийн профессор Норман Камбелл, (Канад улсын иргэн)
АНУ-ын Зүрхний Холбооны олон улсын эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч, профессор Катрин A. Taуберт (Швейцар улсын иргэн)
Оном сангийн ТУЗ-Н дарга, Шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар
Оном сангийн Олон нийттэй харилцах албаны ажилтан С. Баттүвшин нар оролцсон юм






