МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг чадваржуулах дүүрэгчилсэн сургалтанд Баянзүрх дүүргийн эмч, сувилагчид хамрагдаж эхэллээ.

Өрхийн эрүүл мэндийн түвшинд цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны түвшинд цусны даралт ихдэх үеийн тусламж, үйлчилгээг чанаржуулахад чиглэсэн олон талт ажил тэр дундаа өрхийн эрүүл мэндийн эмч сувилагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж байгаа билээ. “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт сургалтын эхний үе шатны сургалт Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд амжилттай явагдаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүрэгт эхэлж байна. “Артерийн даралт ихдэлтийн тархалт, оношлогоо” сэдэвт 4 цагийн сургалт Баянзүрх дүүргийн салбар амбултори 1-р төвийн сургалтын танхимд явагдсан ба тус дүүргийн Эрүүл Өрх ӨЭМТ, Эмнэхүй ӨЭМТ, Цэдэн-Эрдэнэ ӨЭМТ, Оцело сэргэлэн ӨЭМТ, Цэц-Оюу ӨЭМТ, Миний зөвлөгч ӨЭМТ, Амгалан Итгэхүй ӨЭМТ, Хасагт-Эрдэнэ ӨЭМТ, Евро Эм ЭӨМТ, Сувилахуй ӨЭМТ төвүүдээс нийт 12 эмч, 7 сувилагч оролцлоо. Өнөөдрийн сургалт нэг ээлжээр хичээллэсэн бөгөөд сургалтын багшаар АШИУИС-н дотрын тэнхмийн багш АУ-ны Бат-Эрдэнэ удирдан явуулж, зохицуулагч багшаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар төслийн менежер С. Дулмаа, И. Асенгүль нар ажилласан юм.

Энэхүү сургалт цахим орчинд суурилсан сургалтын шинэлэг аргуудыг ашигласанаараа онцлог юм. Сургалтын өмнө ба дараах асуумжыг цахим орчинд явуулсан бөгөөд мөн эмч сувилагчдын мэдлэг чадварыг үнэлэх kahoot,it хэмээх тоглоомон сургалтын аргыг хэрэглэж хичээлийг үр дүнтэй, амжилттай явагдаж өнгөрлөө. 

Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг чадваржуулах сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг чадваржуулах сургалт 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Menu