Новартис сангийн Дэлхийн эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн Jonathan santo, BPI олон улсын сургалтын байгууллагын төлөөлөгч Matteo Crusiglia, Uwe niehaus нар Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны Наранманал ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Эмчилгээний үр дүнтэй хяналтын түвшинг 50%-д хүргэх зорилгынхоо хүрээнд сүүлийн 6 сард 25 загвар өрхийн эрүүл мэндийн төвийн, 250 эмч, сувилагчдын дунд, “Цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмийн болон эмийн бус эмчилгээ, хяналтыг чанаржуулах нь” сэдэвт сургалтуудыг үе шаттайгаар явуулсан билээ. Сургалтын хүрээнд эдгээр 25 өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлэгүүдийн дунд Артерийн гипертензийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах удирдамжийг өнгөрсөн оны 12 сард зарлан, 4 сарын хугацаанд зохион байгуулан ажилласан билээ. Энэхүү удирдамж нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид АГ-н зөв оношилж, эмчилгээний алгоритмын дагуу эмчилгээг зөв удирдах, иргэдэд амьдралын зөв хэв маяг өөрчлөх болон зүрх судасны өвчний эрсдэл, даралт бууруулах эмийн тогтвортой хэрэглээг үнэлэх, тогтвортой хэрэглээний талаар зөвлөгөө өгч, чадваржуулах зорилготой. Тус удирдамжийн хэрэгжилтийг хангасан 5 өрхийг шалгаруулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны Наранманал ӨЭМТ 1-р байранд шалгарч, 700, 000 мянган төгрөгөөр шагнагдсан юм. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн даралт ихдэлтийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотноо айлчлан ирсэн Новартис сангийн төлөөлөгчид удирдамжийг хэрэгжилтийг ханган ажилласан Наранманал ӨЭМТ-р зочлон тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа.








