5-р сарын 17-ны өдөр бол дэлхий нийтээрээ ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР-г тэмдэглэн өнгөрүүллээ.
2018 оны 05 сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт:
• Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
• Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
• Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
• Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв
• Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
• Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
• АНАН ӨЭМТ
• Ачлахуй ӨЭМТ
• Буянманал ӨЭМТ
• Ээлтэй ӨЭМТ
• Наранманал ӨЭМТ
• Интермэд эмнэлэг
• Улаанбаатар Сонгдо эмнэлэг
• Грандмед эмнэлэг
• Мөнгөнгүүр эмнэлэг
• Номун эмнэлэг
• Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн баг зэрэг томоохон эмнэлгүүд, жишиг өрхийн эрүүл мэндийн төвүүд, зүрх судасны мэргэжлийн холбоод хамтран, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох олон талт сургалт зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй хүргэлээ.
Өдөрлөгийн үеэр:
• 3500 гаруй хүнд зүрх судасны эмчийн үзлэг
• 1800 хүнд цусны даралт, тосгуурын чичиргээг хэмжих шинэ үеийн багажийн оношлогоо
• 3000 хүнд зүрх судасны эрсдлийг үнэлэх, түүнийг бууруулах зөвлөмж
• 3000 хүнд цусны даралтын хяналт, эмийн тогтвортой хэрэглээний талаар зөвлөмж
• 5000 гаруй хүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгааны материал
• 1500 хүнд эрүүл хооллолтын зөвлөгөө
• 2000 хүнд дасгал хөдөлгөөн ба зүрх судасны өвчлөл сэдэвт зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлж
• 200 хүн эрүүл мэндийн олон төрлийн хөгжөөнт тоглоом, спортын зэрэг үйл ажиллагаанд оролцож, хөгжөөнт тоглоомын ялагчийг хамгийн сүүлийн үеийн Майкролайф даралт хэмжих автомат багажаар шагнагдлаа.








