Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн удирдлага, холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар ярилцлаа.
Тус төсөл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоох зорилготой. Новартис сан, Оном сангууд хамтран Монгол Улсад артерийн даралттай тэмцэх хөтөлбөр санаачлан гарган өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн уг өвчлөлийн талаарх судалгааг явуулж дууссан бөгөөд цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Энхтөрд танилцууллаа.







