МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Загвар 25 өрхийн эмч, сувилагчдыг чадваржуулах “Цусны даралт ихдэх өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах нь” сэдэвт цогц сургалт эхэллээ.

Монгол Улсад зүрх судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүлэд төдийлөн буурахгүй, нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлын нэг болоод байгаа билээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Оном” сантай хамтран өрхийн эрүүл мэндийн түвшинд цусны даралт ихдэх өвчний тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Уг хөтөлбөрийн дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, анхан шатны түвшинд цусны даралт ихдэх үеийн тусламж, үйлчилгээг чанаржуулахад чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эхний ээлжинд өрхийн эрүүл мэндийн 25 төвийг сонгож, эмч, сувилагчийг “Цусны даралт ихдэх өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах нь” сэдэвт сургалтанд хамруулах ажил юм.

Тэгвэл энэ хүрээнд сургалтын 25 жишиг өрхөөр Хан-Уул дүүргээс Мэндсаруул ӨЭМТ, Мөнхбадрах  ӨЭМТ, Тэрмэстий  ӨЭМТ, Энхтитэм  ӨЭМТ, Чингэлтэй дүүргээс Мэндцолмон ӨЭМТ, Энэрэнгүй Үйлс ӨЭМТ, Ижилсанаа ӨЭМТ, Гүсүдэвү ӨЭМТ, Сүхбаатар дүүргээс Санколл  ӨЭМТ, Тэгшмэнд  ӨЭМТ, Ачит гар  ӨЭМТ, Санколл ӨЭМТ,  Тэгшсаруул  ӨЭМТ, Баянгол дүүргээс Илаарших ӨЭМТ, Учрахуй ӨЭМТ, Ангирмаа ӨЭМТ, Дэшигдун ӨЭМТ, Баянзүрх дүүргээс  Ачлахуй,  Хүнтөвт  ӨЭМТ,  Миний зөвлөх  ӨЭМТ, Эмнэхүй  ӨЭМТ, Сонгинохайрхан дүүргээс Ээлтэй ӨЭМТ, Буянтманал ӨЭМТ, АНАН ӨЭМТ, Мичид-Ундарга ӨЭМТөвүүд сонгогдсон.

Сургалт 2017 оны 9 сарын 30-ны өдрөөс 10 сарын 30-ны хооронд 2 үе шаттайгаар явагдсан уг сургалтанд 350 эмч, сувилагчийг “Цусны даралт ихдэх өвчний оношилгоо, эмчилгээ, хяналтыг сайжруулах нь” сэдэвт цогц сургалтанд амжилттай хамрууллаа.

Тус сургалтыг АШУИС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхмийн эрхлэгч Д.Мягмарцэрэн, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн эрхлэгч Б.Бурмаа, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн багш Ө. Чингэрэл, АШУИС-н Дотрын 1-р тэнхмийн багш Бат-Эрдэнэ, УКНЭ зүрх судасны эмч Б. Баярт, С. Анхбаяр нар тус тус удирдан явуулсан бол, сургалтын зохион байгуулагчаар Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн удирдагч Т. Хулан, хөвөлбөрийн менежер С. Дулмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлэгийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д. Ганцэцэг, Оном сангийн ажилтан Д. Уранчимэг, И. Асенгүль, М. Марал нар ажиллаа.

Швейцарын Новартис сангийн Удирдах зөвлөлийн төлөөлөгчид “Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцахаар ирлээ.
Загвар өрхийн эрүүл мэндийн 25 төвийн дарга нарт “Манлайлал, өрхийн эрүүл төвийн үйл ажиллагааг сайжруулах, хянах” сэдэвт сургалтыг явууллаа.
Menu