Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн байранд Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй сургалтын эхний үе шат болох “Артерийн даралт ихдэлтийн тархалт, оношлогоо” сэдэвт сургалт амжилттай явагдаж Чингэлтэй дүүргийн Таны итгэл ӨЭМТ, Нандинхүсэл ӨЭМТ, Мөнхбаясгалан ӨЭМТ, Тэгш-Үйлстэн ӨЭМТ, Тэгш-Өлзий ӨЭМТ, Үйлснэгтэн ӨЭМТ, Ундрах-Ирээдүй ӨЭМТ, Энэрэнгүйсэтгэл ӨЭМТ, Цэнгэлжаргалхайрхан ӨЭМТ, Шэжид ӨЭМТөвүүдээс нийт 154, үүнээс 12 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нараас гадна, 52 эмч, 63 сувилагч, 12 өрхийн нийгмийн ажилтан хамрагдсан юм.
Тэгвэл энэ сургалтын II үе шат болох “Артерийн гипертензийн эмчилгээ хяналт” сэдэвт сургалт өнөөдрөөс эхэлж байна.
Сургалтын өглөөний ээлжийн сургалтыг АШУИС-н Өрхийн Анагаах Ухааны тэнхмийн эрхлэгч Д. Мягмарцэрэн, өдрийн ээлжний сургалтыг УКНЭ-н дотоод шүүрлийн эмч Я. Оюунчимэг нар тус тус удирдан явуулсан бол, сургалтын зохион байгуулагчаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өрхийн менежер Л. Нямсүрэн, сургалтын аргазүйч Чулуунцэцэг, Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн менежер С. Дулмаа, И. Асенгүль нар ажиллаж, нийт 20 эмч 20 сувилагчийг эхний өдрийн сургалтанд хамрууллаа.






