МэдээЭрүүл зүрх - Эрүүл Монгол

Цусны даралт ихсэх өвчний менежментийн орчин үеийн чиг хандлага

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Цусны даралт ихсэх өвчний менежментийн орчин үеийн чиг хандлага” нэртэй сургагч багш бэлгэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 6 сарын хугацаанд:

• Нийслэлийн 25 өрхийн эрүүл мэндийн төвийн 350 гаруй эмч сувилагчийг цусны даралт ихсэлтийн оношлогоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн талаарх цогц сургалтад хамрууллаа.

• Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт болон түүний талаарх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” суурь судалгааг нийслэлийн 52 хорооны 4600 гаруй иргэний дунд хийлээ. Уг судалгааны үр дүн нь цаашид хийх ажлыг улам тодорхой болгож, шинжлэх ухааны нарийвчилсан үндэслэлтэй, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний цогц бодлого боловсруулахад чухал суурь болж байна.

• Цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчний хүндрэл зэргийн талаар мэдээлэл олгох иргэдэд чиглэсэн аппликэйшн боловсруулах зэрэг ажлыг эхлүүлээд байна.

Одоогоор бид бүхэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвийн 1000 гаруй эмч сувилагчийг цусны даралт ихсэлтийн оношлогоо, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийн талаарх цогц сургалтад хамруулахаар  ажиллаж байгаа юм.

Энэхүү сургалтыг тусгайлан бэлдсэн сургагч багш нар чиглүүлэн явуулах бөгөөд “Цусны даралт ихсэх өвчний менежментийн орчин үеийн чиг хандлага” сургагч багш бэлгэх сургалтыг хөтөлбөрийн зөвлөх Канад улсын төрийн шагналт эрдэмтэн, Калгарийн их сургуулийн профессор Норман Камбелл, АНУ-н Зүрхний Холбооны олон улсын эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч, профессор Катрин A. Taуберт нар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж 2018 оны 4 сарын 17-ны өдөр IBIS STYLIS зочид буудлын танхимд амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд ЭМШИУС-ны их сургуулийн дотрын тэнхмийн багш нар, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төвийн зүрх судасны эмч нар, мөн Түргэн тусламжийн төвийн эмч нар, Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн эмч нарын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцсон юм.

 

Эрүүл зүрх Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн зөвлөх Калгарийн их сургуулийн профессор Норман Камбелл Bloomberg Mongolia TV-д ярилцлага өглөө.
Эрүүл зүрх, Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн багийнхан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатартай уулзлаа.
Menu